Япон улсын зүүн хойд хэсэгт орших шувууны аж ахуйд “өндөр эмгэг төрүүлэгч шувууны томуу’-ны тохиолдол батлагджээ. Тиймээс шувууны ханиад илэрсэн Акита мужийн Йокоте хотын фермийн 143,000 орчим өндөглөдөг тахиаг устгаж, тухайн бүс нутгийн 10 км хүртэлх зайд хориотой бүс тогтоосон байна.