УИХ-ын гишүүн Д.Ганбат жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, “No double standart’ иргэдийн хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр, Д.Монголхүү тэргүүтэй хүмүүсийн эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргасан. Учир нь дээрх иргэд АН-ын бүлэгт дээрх асуудлаар нээлттэй сонсгол хийх саналыг хүргүүлсэн юм.
Нийтийн сонсголын тухай хуульд: 9.1.Улсын Их Хурал улсын төсвийн орлого ба зарцуулалттай холбоотой асуудлаар дараах тохиолдолд сонсголыг явуулна: 9.1.1.Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хүсэлт гаргасан; 9.1.2.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй гишүүд хүсэлт гаргасан тохиолдолд сонсгол явуулна гэж заажээ.
Тэгвэл УИХ-ын доорх гишүүд нээлттэй сонсгол хийхийг дэмжсэн байна.