УИХ-ын гишүүн асан О.Содбилэгийг эхнэр хүүхдүүдээ орхин өөр хүнтэй амьдарч байгаа гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Тэгвэл түүний эхнэр Э.Туул бид салаагүй хамт байгаа шүү хэмээн өөрийн пэйсбүүктээ бичжээ. Тэрээр “Миний хажууд 2-3 жил хэлмэгдсэн хүн суужийна харсан чинь. Одоо уянгалуулж магтуулахаар бичиж чадахаа больсон байна. Шууд л хэлье. Олон хүнийг эмзэглүүлээд байгаа тийм асуудал бид хоёртой ерөөсөө тохиолдоогүй. Бид хоёр хэвээрээ л… маш их ажиллаж, аялж, сурч, инээлдэж хүмүүсийн хэл ам хэмжүүрээс холхон хөөрхөн тэрүүхэн тэндээ амьдраад яваад байгаа шүү. Ер нь < still in love> гээд тогтмол статус апдэйт болж байх уу. < not in love> гэвэл та нар жинхэнээсээ эмзэглэнэ шүү. Баярлаж маярлахгүй’ хэмээн бичсэн байна.
Тэд дөрвөн хүүхэдтэй. О.Содбилэгийн хувьд 2016-2020 оны хооронд Орхон аймгаас УИХ-д МАН-аас сонгогдож байсан “Пертовис’ компаний хувьцаа эзэмшигч билээ.