МҮОНРТ-ын архив шатлаа гэх мэдээлэл сошиалд цацагдсан. Тэгвэл энэ талаар тус телевизийн захирал А.Бүрэнбаатар өөрийн фэйсбүүктээ “МҮОНРТ-ын Судалгааны албаны даргын өрөөнд цахилгааны гэмтэл үүсч гал гарсан нь үнэн. Азаар галыг газар авахаас нь өмнө унтраасан. МҮОНРТ-ийн зүгээс гэмтлийн дүгнэлт, зөвлөмж авахаар мэргэжлийн байгууллагад хандсан. Архиваа шатаалаа хэмээн сэвж байгаа хүмүүсийг бурхан өршөөг. Үнэхээр арчаагүй юм. Би жоомоо шатаах гээд байшингаа шатаадаг хүн биш’ хэмээн бичжээ.