Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг хамтран хөдөлгөөнт дархлаажуулалтыг эхлүүлжээ.
Тодруулбал галт тэргээр төмөр замчид, тэдгээрийн гэр бүлийнхэн, төмөр зам дагуу оршин сууж буй иргэдийг КОВИД-19 цар тахлын эсрэг нэмэлт тунгаар дархлаажуулахаар аялж байна.
Энэхүү хөдөлгөөнт дархлаажуулалтын галт тэрэг Замын-Үүд өртөөнд энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зогсож дархлаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах аж. Цаашид Булагтай зөрлөг хүртэл зорчиж иргэдийг дархлаажуулах юм байна.
Галт тэрэг аялах хуваарьтай танилцана уу.