ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд

-Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж  байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,

 

-Эдийн засгийг дэмжих “Шинэ сэргэлт”-ийн бодлогын талаар,

 

-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,

 

-Улаанбаатар-Мандалговь-Цогтцэций чиглэлийн автозамын талаар,

 

-Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулах асууудлыг судалж, санал шийдлийн төсөл боловсруулах ажлын дэд хэсгийн явцын талаар,

 

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын талаар танилцуулж,

 

-“Жагсаалт батлах тухай” засгийн газрын тогтоолын төсөл,

 

-“Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

 

-“Дэд бүтцийн хөгжил-Баянзүрх дүүрэг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймаг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,

 

-“Дэд бүтцийн хөгжил-Сонгинохайрхан дүүрэг” төслийн санхүүжилтын Зээлийн гэрээний “Нэгдүгээр нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-ний төсөл,

 

-Улсын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний актад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай,

 

-“Ажилгүйдлийн даатгалын сангаас сургалтад хамрагдах нэг даатгуулагчид олгох зардлын дээд хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

 

-“Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

 

-“Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жишиг үнийн жагсаалт шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,

 

-Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах, томилох тухай /Бусад асуудал/,

 

-Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.