Засгийн газрын өнөөдөр/2021.12.01/-ийн ээлжит хуралдаанаар 16 асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд.: Замын-Үүд – Эрээний боомтоор чингэлэг тээврийн бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэл, хүн хүч, техник тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох хүмүүст даалгалаа. Мөн “Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 20 хүртэл зохион байгуулахад зориулан гарал үүсэл нь баталгаатай эрүүл махыг тогтоосон хуваарийн дагуу өргөтгөсөн худалдаа болон хүнсний зах, худалдааны төвүүдэд нийлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.