“Эрдэнэс Тавантолгой” ХК Хими технологийн инженер /түр/, Инженер эдийн засагч /түр/, Төлөвлөлтийн инженер /түр/-ийн мэргэжилтэн гэсэн 3 ажлын байранд 2021 оны есдүгээр сарын 03-10-ны өдрүүдэд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан.
Сонгон шалгаруулалтад оролцохоор 42 иргэн материалаа ирүүлсэн байна.
Үүний дагуу сонгон шалгаруулалтыг 2 үе шаттайгаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр компанийн төв оффисийн байранд зохион байгуулж байна.
Оролцогсдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, хүн хоорондын зайг бариулж халдвар хамгааллын урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.