Улаанбаатар хотод өнөөдөр /2021.12.30/ 171 суурин, 11 түр цэгт 184 багийн 851 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Томоохон зах, худалдааны төвд 11 түр цэг ажиллана.
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд зургаа, хоёр дахь тунд 24, нэмэлт сэргээх тунд 367, нийт 397 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 75 хувь, хоёр дахь тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.1 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2987 (25.1 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68297 (76.8 хувь), 16-17 насны 26914 (79.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.