Гашуунсухайт дахь бөмбөлөг тээврийн жолооч нараас ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл уг мэдээллийг ХӨСҮТ-өөс тодрууллаа.
ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр “Гашуунсухайтад Covid-19 халдварын тохиолдлын тоо буурахгүй байгаа учир өнгөрсөн сараас шинжилгээний баг ажиллаж эхэлсэн. Ингэхдээ Covid-19-ийн шинжилгээнээс гадна урьдчилан сэргийлэх хүрээнд БЗХӨ-ий шинжилгээг авч байгаа. Тухайн бүсэд хоёр баг 24 цагаар ээлжилж илрүүлэг дээр ажиллаж байна. Энэ үеэр бөмбөлөг тээврийн жолоочдоос БЗХӨ-тэй, Covid-19-тэй тохиолдлууд шинжилгээгээр илэрсэн нь үнэн. Бэлгийн замын түргэвчилсэн шинжилгээгээр ДОХ-ын сэжигтэй тохиолдол илэрсэн. Гэхдээ 100 хувь үнэн гэсэн үг биш. Сэжигтэй сорьцыг лабораторид дахин шинжилснээр баталгаажуулах болно. Үүний дараа бодитой мэдээлэл өгнө” гэлээ.