Гашуунсухайт дахь гаалийн газрын ажилтны гэрээс их хэмжээний мөнгө хурааж, шалгаж эхэлжээ

Эрүүгийн цагдаагийн газраас өчигдөр /9022.06.09/ иргэний мэдээллийн дагуу Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн ерөнхий газрын ажилтны албан тасалгаа, орон байрт нь нэгжлэг хийж их хэмжээний мөнгө хураан авчээ.

Уг мөнгийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж олсон байж болзошгүй гэж үзэн хурааж шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.

Энэ талаар  ЦЕГ-аас тодруулахад “Гаалийн Ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн эрх бүхий албан тушаалтны гэрт нэгжлэг хийж, мөнгө хураасан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй’ гэв.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 250 сая төгрөг хураан авсан хэмээн бичсэн байна.

Д.Гэрэлээ