УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.06.13/ ээлжит хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийхээр болжээ. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүлгийн шийдвэрийг баталж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх сэдэв, чиглэл, үндэслэл зэргийг гаргах юм байна.
Үүнийхээ дараа МАН-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийх аж.