Венесуэлд сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Испаниас ирсэн жуулчнаас халдвар илэрсэн бөгөөд түүнийг тусгаарласан байна. Барселонд халдвартай хүнтэй хавьтсан, Мадридаас ирсэн жуулчнаас халдвар илэрсэн. Түүнийг нэн даруй тусгаарлаж, шинжилгээ авахад хариу нь эерэг гарлаа. Өвчтөний биеийн байдал тогтвортой байна хэмээн мэдээлжээ.
Сармагчны салхин цэцэг өвчин туссан үед биеэр идээт батга, цэврүү бүхий тууралт гардаг аж. Энэ тууралт хэсэг хугацааны дараа арилсан ч хүний бие дээр бүх насаар нь арилахааргүй сорви үлддэг гэнэ. Тууралт нь өвчний хүндрэлээс хамаарч харилцан адилгүй. Гурваас, дөрвөн долоо хоногийн дараа өвчин эдгэрдэг энэ өвчний далд үе нь 7-21 хоног байдаг бол халдвар авснаас хойш ихэвчлэн 10-14 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг юм байна. Халдвар авсны дараа толгой өвдөх, булчин, нуруугаар өвдөх, нозоорох, турах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.