Цагдаагийн албан хаагчид иргэдийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлчдийн биeд нь халдах, тeхник хэрэгслийг нь эвдэх тохиолдол удаа дараа гарч хэвлэн нийтлэх эрхэнд ноцтойгоор халдаж буй асуудал гарсаар байна. Хуулийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар цагдаагийн албан хаагч сэтгүүлчийн бие халдаж, хууль бусаар цагдан хорьсон нь тогтоогдож, хариуцлага хүлээлгэсэн билээ.
Тиймээс сэтгүүлчид нэгдэн, Сүхбаатарын талбайд цуглаан хийлээ. Тэд цаашид иргэдийн мэдэх эрх, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэнд хууль бусаар халдахгүй байхыг хууль хяналтын байгууллагаас шаардав
Монгол Улс 2021 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байраар ухарсан үзүүлэлтэй байгаа нь иргэдийн мэдэх эрх ч энэ хэмжээгээр ухарсан үзүүлэлт юм.