Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 253 шашны сүм хийд байдаг гэх статистик байдаг бөгөөд нийт 67 шашны урсгал байдаг аж. Тэгвэл нийслэлийн прокурорын газраас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагуудаар гэнэтийн хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтын явцад нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас буддын 10, христийн 28, каталог нэг, шашны нэг сургууль нээлттэй байжээ.
Шалгалтаар эрүүл ахуйн шаардлага шалгуур, галын аюулгүй байдал хангахгүй зөрчлөөс гадна, тусгай зөвшөөрөлгүй, шавилан болон байрладаг хүүхдүүдийн эцэг эхийн зөвшөөрөлгүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн байна.
Тэдгээр зөрчилтэй сүм хийд дотор Наро Банчин гэгээнтэн гэгдэх хүний мэдэлд байх буддын шашны “Наро Институт” хийд нь холбогдох журмын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд эцэг эх, орон нутгаас ирсэн 11-15 насны долоон хүүхэд хийдэд суралцдаг гэжээ.
Харин Гандандэгчлэн хийдэд суралцдаг хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлтэй байсан байна.
Түүнчлэн манай улсад үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд суралцагч болон итгэгч нартаа хоол, хүнс хувцас тараадаг гэх боловч хаанаас санхүүждэг нь тодорхойгүй байсан талаар Нийслэлийн ерөнхий порукорын газрын шүүхэд төрийн төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Г.Чагдар хэлсэн юм.
Д.Гэрэлээ