Өнгөрсөн бямба гарагт булганчууд Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа Монгол төрийн дээд шагнал “Чингис хааны одон”, ОХУ-ын Төрийн дээд шагнал “Александр Невскийн одон” хүртсэний хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Арга хэмжээнд Булган аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд оролцож баатардаа баяр хүргэсэн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Монгол улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч, Монгол түмний бахархалт хүү танд Булганчуудынхаа нэрийн өмнөөс урт наслаж, удаан жаргахын ерөөл өргөе” хэмээн баяр хүргэжээ.
Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд ЗХУ-ын сансрын нисгэгч, ЗХУ, БНМАУ-ын баатар Владимир Жанибеков оролцсон байна.