БНСУ-д сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол илэрчээ. Энэ талаар Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний агентлагаас авсан эх сурвалжтайгаар Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Тус өвчтөн олон улсын нисэх буудлаар дамжин Өмнөд Солонгост ирсэн бөгөөд тэрбээр одоо Ичхон дахь эмнэлэгт тусгаарлалтад байгаа гэнэ.