Үндэсний статистикийн хорооноос сүүлийн 20 жилийн хугацаан дахь улсын хэмжээний хорт хавдрын өвчлөлийн түвшний талаар мэдээллээ.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны байдлаар нийт 5981 хүн хорт хавдраар өвчилснөөс 4559 хүн нас барсан байна. Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу шатандаа оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байгаа аж.
Харин дэлхийн хэмжээнд хэмжээнд 19 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.9 сая хүн нас барсан талаар ДЭМБ 2021 оны тайландаа дурдсан байна.