Дорнод аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсан. Энэ нь Монголд анх удаа оношлогдсон өвчин бөгөөд богино хугацаанд ялаа, шумуул болон шууд хавьтлаар халдвар тархан өвчлүүлж, мах болон сүүний гарц буурах, өвчилсөн үхрийн арьсыг 100 хувь ашиглах боломжгүй болох зэрэг эдийн засгийн өндөр эрсдэл үүсгэдэг гоц халдвар өвчин аж.
Уг өвчнөөс сэрггийлэх вакцин захиалжээ. Улаанбаатар хотод гэхэд 92 мянган үхэр байгаа мэдээлл байна.