Хонь
Энэ долоо хоногт та өөрийн үүрэг хариуцлагаа ямар ч саадгүй биелүүлж чадна. Хойшлуулж байсан ямар нэг ажил байгаа бол одоо л дуусгах цаг шүү. Заавал ажил хэрэг гэлтгүй, хэн нэгэнтэй аминчхан яриа өрнүүлэхийг хүсч байсан бол түүнийгээ заавал биелүүлээрэй. Хичээл зүтгэлийг тань амьдрал шагнаж, амжилтад хүрэх магадлал өндөр байна. Аливаа зүйлд муйхраар идэвхтэй байхаас илүү бодолтойгоор үйлд. Бүү залхуур.
Үхэр
Эмх замбараагүй болсон байсан бүх зүйлс хэвийн байдалдаа эргэн орох долоо хоног. Та хүнд хэцүү үеийг туулж, хамгийн чухал зүйлсээ алдсан байж болох юм. Энэ долоо хоног танд тайвшралыг авчирч, амьдрал улам сайжирч буйг мэдрүүлнэ. Яг үнэндээ та юуг ч алдаагүй, зүгээр л сөрөг үр дагаврыг сайтар тооцоолоогүй байж мэднэ. Хайр дурлалын харилцаанд хэт яарахаас болгоомжил. Цаг хугацааны явцад бүх зүйл болж бүтнэ гэдгийг зөвлөж байна.
Ихэр
Санхүүгийн нөхцөл байдал сайжирч, туйлын өгөөмөр загнах долоо хоног. Өөрийнхөө мөнгөөр хэн нэгэнд бэлэг авч өгөхийг хүснэ. Аль эсвэл төлбөр тооцоонд нь тусалж магадгүй. Таны сэтгэл зүтгэл маш их үнэлэгдэж, өгөхийн баяр баясгаланг мэдрэх болно. Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй. Өгөөмөр сэтгэлээсээ таашаал аваарай. Долоо хоногийн эхээр хайрттайгаа үл ойлголцож магадгүй. Гэхдээ маргалдаж байгаа тэр асуудал тань үнэхээр маргахаар зүйл мөн үү гэдгийг нэг эргэцүүлээрэй.
Мэлхий
Энэ долоо хоногт таныг маш олон сорилт хүлээж байна. Гэсэн ч энэ таны чадварыг харуулах алтан боломж тул нэг их түүртэлгүй даваад гарна. Амьдрал уйтгартай санагдаж байсан бол энэ долоо хоногт зөв замд тань оруулах хангалттай их үйл явдал хүлээж байна. Та гайхалтай эрч хүчтэй байгаад зогсохгүй зүрх сэтгэлийн асуудал тань ч саадгүй бүтэх нигууртай. Ганц бие хүмүүс шинэ харилцаа холбоо тогтоож магадгүй.
Арслан
Юм бүхэнд ач холбогдол өгч, хариу үйлдэл үзүүлэх гэж хичээгээд хэрэггүй. Энэ нь эцэстээ таны эрч хүчийг барах болно. Уур биеийг зовооно, уул морийг зовооно. Уур хилэнгээ бага зэрэг дараад, тайван бодоод үзвэл асуудлын учир аяндаа олдоно. Ажил мэргэжлийн асуудалд сэтгэл дундуур байснаасаа болж хайртай хүндээ хатуу хандаж магадгүй. Хэн нэгэнд хайраа өгснөөр хариуд нь илүү ихийг авах болно гэдгийг санаарай. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл цэгцэрнэ. Ганц бие хүмүүс романтик хайртай учрах боломжтой.
Охин
Энэ долоо хоногт та хуучин цагаа санагалзан дурсана. Өнгөрснийг буцаах боломжгүй атал өөрийгөө баясгахын тулд ахих дахин дурсан санах нь хэр зөв бэ гэдгийг санаарай. Өнгөрсөн бүхэн төгс биш шүү дээ. Энэ долоо амьдралаа дахин шинээр бүтээх шийдвэрийг гаргаарай. Та бол түүх бүтээгч. Ганц бие хүмүүс амьдралдаа хүчээр хайр дурлал оруулж ирэх гэж хичээгээд хэрэггүй. Зарим харилцаа өнгөцхөн түвшинд байж, таны бодсон шиг гүнзгийрэхгүй байх магадлалтай.
Жинлүүр
Та өөрийнхөө ертөнцийг удирдаж, хүссэн зүйлээ гартаа оруулна. Эерэг байдал таныг улам бүтээлч болгоно. Сэтгэл санаа болоод бие махбодийн эрүүл мэнд тэгш сайхан байна. Хайртай хүнээ бусадтай харьцуулаад байж байх вий, өөрийгөө анзаар. Бусдын хайр дурлалын амьдралыг өөрийнхтэйгөө харьцуулах нь хайртыгаа хүндлэхгүй байгаагийн нэг хэлбэр. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай.
Хилэнц
Энэ долоо хоногт шинэ зүйл сурч, эрч хүчтэй байна. Хэтэрхий удаан хугацаанд зууралдсан зарим нэг зүйлээсээ зоригтойгоор сал. Бардам зангаасаа болж хаяж чадахгүй байгаа тийм зүйл танд бий юу, санаарай. Өнгөрсөн хугацаанд гаргасан буруу шийдвэрүүдээ эргэцүүлж, өөрийгөө хүлээснээс чөлөөл. Шинэ эрх чөлөөг эхлүүлэх долоо хоног гэж ойлгоорой. Хэт өөртөө итгэлтэй байдал хайр дурлалын амьдралд тань төвөг учруулж магадгүй.
Нум
Энэ долоо хоногт та удаан хугацаанд эрж хайсан дотоод амар амгалангаа олно. Долоо хоногийн турш чимээгүй байж ч магадгүй, гэхдээ зүгээр дээ, хэн ч танаас элдэв зүйл шаардахгүй. Найз нөхөд, гэр бүл тань бүхнийг ойлгож, таныг хүндлэнэ. Таны энэ долоо хоногийн хэмнэл тэр чигээрээ бясалгал гэхэд хилсдэхгүй. Хэрвээ та саяхан шинэ хайртай учирсан бол хүнээ сайн танихыг зөвлөж байна. Зүгээр л зугаацахын тулд хэрэггүй зүйлд мөнгө үрэхээс болгоомжил.
Матар
Энэ долоо хоногт хийсэн бүх зүйл тань амжилттай бүтнэ. Шаргуу хөдөлмөрлөж, амьдрал асуудалгүй үргэлжлэнэ. Ямар нэгэн шинэ зүйл сонирхож, сурахаар төлөвлөж буй бол тэр нь танд маш их таашаал авчрана. Хайр дурлалын амьдрал ч мөн адил бүтэмжтэй байна. Алс хэтийн зорилгоо шинээр тодорхойл. Өөрт хэрэгтэй дэмжлэгийг хэнээс хүсч болох вэ гэдгийг сайтар бод. Ажил дээрээ ч, гэр орондоо ч зарим зүйл дээрээ хил хязгаараа мэдэхэд гэмгүй.
Хумх
Энэ долоо хоногт найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлээрэй. Зүгээр л тайвширч, өөрийнхөөрөө зэрлэг, галзуу бай. Хайр дурлалын амьдралдаа анхаарлаа хандуул. Эхнэр нөхрийн харилцаа бага зэрэг унтарсан бол анх болзож байсан өдрүүдийнхээ очийг дахин асаах боломж байна. Гэрийн ажил үүргийн хуваариас болж хайртай хүнтэйгээ тэрсэлдэж магадгүй. Хэрвээ та ганц бие бол анхаарал татсан шинэ хүн гарч ирнэ.
Загас
Энэ долоо хоногт сайн мэдээ сонсоно. Магадгүй таныг ирээдүйг өөрчлөх агуу зүйл ч байж мэдэх юм. Энэ долоо хоногт болж буй үйл явдлууд ирэх долоо хоногуудыг бүхэлд нь өөрчлөнө. Хайр дурлал, мөнгө төгрөг аль ч талаар байж болно. Зорилгодоо хүрэхийн тулд шаргуу ажилласан таныг гэнэтийн бэлэг хүлээж байна. Энэ долоо хоногт урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлээ туршиж үзэж магадгүй. Ажил, амьдралын тогтсон хэвшил бага зэрэг өөрчлөгдөнө. Цаг хугацаагаа яг юунд зарцуулах вэ гэдгээ эргэцүүлээрэй.