Дуучин Д.Отгонжаргал фитнесээр тасралтгүй хичээллэн, ууланд алхаж нэлээдгүй жин хаясан зургаа өөрийн фэйсбүүк хуудастаа байршуулжээ. Мөн хоол хүнсний хэрэглээндээ ч анхаарал тавьж, өндөг, ногоо, мөөг, сайн чанарын мах сонгох хэрэгтэйг тэрбээр зөвлөсөн байна. Түүний спортоор хичээллэж жингээ хассан нь түүнийг илүү үзэсгэлэнтэй, залуу, халуухан болгожээ.
Дуучин бүсгүйн турсан нь фэнүүдэд нь маш таалагдаж байгаа бөгөөд зарим нэг нь түүний арга барилаас хэрэгжүүлж эхэлсэн талаараа түүний цахим хуудаст бичжээ.