Согтуугаар жолоо барих үедээ байшин мөргөсөн осол өчигдөр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн харьяат 18 настай Т нь согтуугаар “Жи-500” загварын суудлын автомашинтай “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны хоёрдугаар байр мөргөсөн байна. Ослын улмаас жолооч нь бүхээгтээ хавчуулагдсан байна. Энэ тухай дуудлага өчигдөр өглөө 06:36 цагийн үед онцгой байдлын газарт бүртгэгдэж аврах багийнхан задаргааны багаж ашиглаж машинаас гаргасан байна. Тухайн жолоочийг нийслэлийн яаралтай тусламжийн төв болон Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна. Тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр 19 настай эрэгтэй согтуурсан үедээ жолоо барьсны улмаас осол гаргаж хамт явсан хүмүүс нь гэмтсэн аж. Хэрэв согтуурсан үедээ жолоо барьсан бол 400 мянга хүртэл төгрөгөөр торгож эрхийг нь хасах арга хэмжээ авна гэх мэдээллийг өглөө.
Тус газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын 370 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас ослын улмаас нийслэлд 12 хүн, Орон нутагт 12 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн орон нутагт ослын улмаас хоёр хүн амь насаа алджээ. Цагдаагийн албан хаагчдын хяналт шалгалтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуурсан үедээ жолоо барьсан 269 зөрчил илрүүлжээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28288 зөрчил бүртгэгдсэн байна. Тэгвэл улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочоос шалтгаалсан 671 зам тээврийн осол бүртгэгдэж 45 хүний амь хохирчээ. Үүнийг задалбал нийслэлд 9, орон нутагт 36 хүний амь хохирчээ. Сүүлийн үед орон нутгаас нийслэл рүү чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул хамгаалах бүс хэрэглэхийг зөвлөв.