Өнгөрсөн хоногт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961,171 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлуудын
- 136 нь Улаанбаатар хотод
- 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: 1313.mn
Өнгөрсөн 24 цагт 923 хүн эдгэрснийг ЭМЯ мэдээллээ. Харин 13,787 хүн хяналтад байна.
Орон нутгийн тухайд дараах гурван аймагт PCR-аар баталгаажсан халдварын тохиолдол бүртгэгдэв.
- Баянхонгорт – 4
- Өмнөговь аймагт – 37
- Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.
Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа тул амны хаалтаа зүүж, халдвараас сэргийлэхийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд зөвлөсөөр байна.