БНСУ-д өчигдөр орсон борооны улмаас нийслэл Сөүл хотын хэд хэдэн дүүрэг үерт автжээ.
Хүчтэй аадар борооны улмаас үер бууж, зарим бүс нутагт цахилгаан эрчим хүч тасалдсан байна. Мөн нам дор байрлах дүүргүүдийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, метроны шугамын зарим хэсгийг зогсоосон байна.
Өмнөд Солонгосын төвийн бүс нутгаар 170 мм хур тунадас орсон байна. Орон нутгийн цагаар 20:00 цагт Сөүлд 90,5мм хур тунадас оржээ. Сөүлийн өмнөд хэсэг дэх Тонжак дүүрэгт цагт 137 мм хур тунадас орсон нь сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй аадар бороонд тооцогдож байгаа гэнэ.