Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг Солонгосын онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлсэн гэх асуудлаар өчигдөр Инчоны орон нутгийн цагдаагаас баривчлан, байцаалт авч, 10 хоногийн хилийн хориг тавьсан.
Тэгвэл түүний энэ асуудлаас болж Инчоны цагдаагийн дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх болсон гэх мэдээлэл цацагдаад байна. Учир нь Инчоны цагдаагийн дарга хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас Дипломат эрхгүй Монгол Улсын иргэн Д.Одбаярыг суллаж явуулсан. Тиймээс түүнийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна хэмээн Өмнөд Солонгосын цагдаагийн газрын дарга, тэргүүн комиссар Мин Гап Рён мэдэгдлээ.