Хүүхдийг хөл нүцгэн явуулж хөлд оруулах нь маш сайн. Хүүхдийн төв мэдрэлийн систем тархи нь захын мэдрэлээс ирж буй мэдээлэл авч байгаа шинэ туршилт шинэ мэдрэмж шинэ үйлдэл бүрээс хөгжиж байдаг.
Хөлийн уланд тархи мэдрэл болон бусад бүх эрхтнүүдтэй холбоотой маш олон цэгүүд байрлаж байдаг.
Ийм учраас хүүхдээ аль болох хөл нүцгэн явуулж эдгээр цэгүүдэд нөлөө үзүүлэх, мэдрэл, тархийг идэвхтэй хөгжих боломжийг олгох нь чухал. Бүх эрхтнүүдийн мэдрэлийн цэг хөлийн уланд байдаг. Эхнээсээ хүүхдийг хөл нүцгэн хөлд оруулах нь өөрийн биеэр орчин тойрноо мэдрэх, тэнцвэрээ өөрийн хүч чадлаар олж авах, мэдрэл булчингийн хүчийг зөв хөгжүүлэх үндэс болно.
Түүнчлэн хүүхдүүдийн хувьд янз бүрийн мэдрэмжийг хөлөөрөө хөлийн хөдөлгөөнөөрөө илэрхийлдэг. Судалгаагаар хөл нүцгэн алхаж сурсан хүүхдүүд оюуны хөгжил нь илүү байдгыг тогтоожээ. Хүүхдүүд ойролцоогоор 3 нас хүртлээ хавтгай тавхайтай байдаг бөгөөд энэ хугацаанд тэдний хөлний нуман хаалга үүсэх болно. Хөлийн нум зөв хэлбэржихийн тулд мэргэжилтнүүд хүүхдүүдийг хөл нүцгэн явахыг зөвлөдөг байна.
Тэгвэл томчууд бид хөл нүцгэн явах нь ямар ач холбогдолтой вэ?
Хөл нүцгэн алхах үед таны хөл дэлхийн соронзон орон, амьд байгалтайгаа хүрэлцэж түүнээс газрын шимийн энерги авч байдаг. Дэлхий нэг төрлийн бидний “цэнэглэгч” болж өгдөг бөгөөд түүнтэй ойртох буюу хөл нүцгэн явснаар энэ ид шидийг мэдрэх боломжтой. Хөл нүцгэн байх үед хүн маш сайхан тайван байдаг. Хүн хөл нүцгэн алхах үедээ хүн дээд зэргээр тайвширч стресстэх нь багасдаг байна. Хөл нүцгэн үед хөлийг байгалийн аясаар амьсгалуулж, гутал доторх хязгаарлагдмал байдлаас салгаж өгөх чийг хуримтлахаас хамгаалж, хөл хөлийн салаа чийгтэх, шивэр, муухай үнэр, мөөгөнцөр үүсэх нь эрс багасна. Хэрэв та хөдөө хээр амьд зүлэг ногоо, голын ширэг, хайрга чулуу эсвэл элсэн дээр алхвал хөлийн уланд байх тоо томшгүй олон мэдрэлийн цэгүүдээрээ хөрсөнд хөлөөрөө шууд хүрэхэд эдгээр мэдрэлийг цэгүүдийг идэвхжүүлж, улмаар эрчим хүч биеийн энерги эрс нэмэгдэж мэдрэл сэргэж, хөлийн улын бүх эд эрхтний мэдрэл цочроогч амьд байглын иллэг бариа массаж болж өгнө. Хөл нүцгэн алхснаар судсан доторх цусны эргэлт идэвхжиж, булчин мэдрэл, үе мөчний хөдөлгөөний уялдаа сайжирдаг. Иймээс пилатес, йог, тулааны урлаг, спортын олон төрлүүдийн үед дасгал хөдөлгөөн өрсөлдөөн тэмцээн хөл нүцгэнээр явагддаг.
Хөл нүцгэн явах нь биеийн дулааны тэнцвэрийг хадгалах, дархлаа дэмжих, өвчин эсэргүүцэх чадвар сайжруулдаг олон талын ач холбогдолтой.
Та хэрэв хөдөө орон нутагт зуслан дээрээ амарч байгаа бол хөдөө хээр зүлэг ногоо, голын хайрга, элс, газар шороон дээрээ аль болох хөл нүцгэн таваргаарай!
Эх сурвалж: FB- Tserensambuu Sharav