УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг “Оргил’ сүлжээ дэлгүүрийн эзэн гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэгвэл түүний Хан-Уул дүүрэгт байрлалтай “Оргил’ сүлжээ дэлгүүрийн орлого сүүлийн хэдэн сар буурсан байна. Тодруулбал тус дэлгүүрийн эсрэг талд Сү.Батболдын хувьцаа эзэмшдэг “Е март’ дэлгүүр үүдээ нээсэнтэй холбоотой аж.
Тэгвэл УИХ-ын гишүүн маань тус салбартаа ойр ойрхон зочлох болжээ. Учир нь шинээр нээгдсэн “Е март’-ын хэрэглэгчид “Оргил’ төвийн авто зогсоолыг ашиглах болсонтой холбоотой гэнэ. Тэрээр “Оргил’ сүлжээний авто зогсоолоо намынхаа ах Сү.Батболдод ашиглуулж тал засахыг хүсэхгүй байгаа аж. Тиймээс Хан-Уул дүүрэгт байрлалтай “Оргил’ төвийн авто зогсоолыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар удахгүй төлбөртэй болгох бололтой.