ШӨХТГ-аас шатахууны үнэ буурах боломжтой талаар мэдээлсэн байна. Тодруулбал, ОХУ-ын Роснефть компаниас энэ сард манай улсад нийлүүлэгдэх А-80, Аи-95, Аи-98 шатахууны импортын хил үнэ тус бүр 18.1, 16.8, 16.2 хувиар, дизель түлш 17.4 хувиар буурсан байна. Тиймээс энэ сард борлуулагда дизель түлш болон Аи-80, Аи-95, Аи-80 автобензиний литр тутмын үнэ буурч, зургадугаар сарын түвшинд очих боломжтой байна. Шатахууны үнийн өсөлтийг барих зорилгоор Засгийн газраас үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж, гаалийн онцгой татварыг тэглэж, валютын нөөц бүрдүүлэлтэд анхаарч, Роснефть компанитай болон ОХУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийн ажиллаж байгаа билээ. Иймд ШӨХТГ-с шатахуун импортлогчдын ашиг алдагдлын нарийвчилсан тооцоог валютын ханшийн зөрүүтэй уялдуулан гаргаж, шатахууны үнийн өөрчлөлтөд хяналт тавьж буй гэдгээ илэрхийлсэн юм. Шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч ААН-үүд дотоодод худалдаалж буй шатахууны үнийг буулгалгүй нэг түвшинд барьсан тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана. Өмнөх саруудад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид шатахууны үнийг нэгэн зэрэг ижил хэмжээгээр өсгөхөд шатахуун импортлогч компаниудын ашиг алдагдлын зөрүү хасах гарч УУЯ-с тодорхой хэлэлцээр, зохицуулалтууд хийсэн байсан учир үгсэн хуйвалдсан гэж үзээгүй болно” гэжээ.