“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар Р.Баясгаланг томилох шийдвэрийг тус компанийн ТУЗ шийдвэр гаргасан.
Р.Баясгалан нь Массачусетс мужийн Уильямс коллежийг төгссөн бөгөөд Бодлогын эдийн засгийн чиглэлээр магистр хамгаалсан. Мөн Оксфордын их сургуульд бизнесийн чиглэлээр магистр хамгаалсан. Өмнө нь Монголбанкинд ажиллаж байгаад Азийн хөгжлийн банкинд ажилладаг байжээ. Тэрээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлого, баялгийн санг хөгжүүлэх “үүрэгтэй”-ээр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдохоор болсон байна.
Сануулахад: “Эрдэнэс Монгол’ компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн ажлын байранд АТГ-аас шалгалт хийхэд их хэмжээний валют, мөнгө илэрч авилга албан тушаалын гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулан шийдвэрлэх хүсэлт гаргаж шийдвэрлүүлсэн. Улмаар түүний албан тушаалыг орлогч дарга О.Хулан түр орлон гүйцэтгэж байсан юм.