Дэлхийн ардын бүжгийн XII уралдаан наймдугаар сарын 22-27-нд Болгар улсад зохион байгуулагджээ. Тус уралдаанд Монгол Улсаас оролцсон соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч, бүжигчин, “Amka dance” сургалтын төвийн багш Э.Амаржаргал Монгол Улсын филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын хөгжим, Урлаг судлалын ухааны доктор, СУИС-ийн монгол бүжгийн ахлах багш М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Нуман туульс”, хөгжмийн зохиолч Д.Даваасүрэнгийн хөгжим, М.Мөнгөнцэцэгийн дэглэсэн “Бугуйлт биелгээ” бүжгээр оролцож
Дээрх уралдаанд 15 орны бүжиг дэглээч, бүжигчин оролцсон бөгөөд бүжиг дэглээч, бүжигчин Э.Амаржаргал нийт гурван шатанд цахимаар оролцжээ.