Улсын хэмжээнд 2022 оны эхний 7 сарын байдлаар 35775 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 6957 төрөлтөөр буюу 16.3 хувиар буурсан байна. Төрөлтийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад аймгууд болон Улаанбаатар хотод 742334 төрөлтөөр буурсан үзүүлэлттэй байна.
Төрсөн эхчүүдийн 27358 нь буюу 76.5 хувь нь эмчийн хяналтын үзлэгт 6 ба түүнээс дээш удаа хамрагдсан байна. Нийт төрөлтийн 0.3 хувийг гэрийн төрөлт эзэлж байгаа бөгөөд Говь-Алтай, Сэлэнгэ, Булган, Дундговь, Говьсүмбэр, Завхан, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотод улсын дундажаас 0.1-0.4 хувиар өндөр байна.
2022 оны эхний 7 сарын байдлаар мэс заслын аргаар төрсөн эхчүүд 27.3 хувийг эзэлж байгаа ба 25.2 хувь нь төрөлтийн хүндрэлтэй,74.8 хувь нь хүндрэлгүй төрсөн байна.