Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлын төвд байгаа талаар О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ.
Тэрээр, “Хөгийн ч юм аа даа. Нэг бага сургуулийн захирлын асуудлаар улс даяараа сенсаацлааад л… Зөрчилтэй, гэм буруутай бол шалгаад л хуулиараа шийдчихэж чадахгүй… Хандивын анги гэдгийг, хахууль авдгийг нь би 10 жилд байхын л мэднэ. Бүх улсын сургуульд хахуулийн хүүхдүүд бий!
Хүүхэд, багш, ажилчдаа зоддогийг манай гэр бүлийн хүн төгссөн учир гэрчилнэ. Бид арай л миа юм аа! Нээх айхтар төрийн дээд албаны ч хүн биш. 10 жилийн сургуулийн захирал. Бөөн сенсаац, бөөн хэл ам. Хөгийн жижиг юмтай байнга зууралдана. Улсаараа миагийн шинж!” гэжээ.