Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацаад байсан. Түүнийг уулнаас амжилттай буулгасан мэдээг Уулчдын үндэсний холбооноос өнөөдөр өглөө дуулгалаа.
Холбооны Аврах ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нараар ахлуулсан аврах баг уулчин залууг машин хүрэх газарт буулгаад байгаа аж. Түүнийг Оше хотын эмнэлэгт үзүүлж, эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэхийг шийдвэрлэхээр болжээ.