Монголын триатлонч Батгэрэлийн Мөнгөнтуяа саяхан БНСУ-ын Гёнгидуд зохион байгуулагдсан тэмцээний хагас ironman зайд 5 цаг 45 минут 19 секундийн амжилт үзүүлж, 30-34 насны ангилалд дөрөвдүгээр байр эзэлсэн байна.
Б.Мөнгөнтуяа хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер, цагдаагийн ахмад цолтой бөгөөд “Бээжин – 2008” олимпод оролцож байжээ. Тэрбээр мөн триатлоны олон улсын Level 1 ангиллын дасгалжуулагч юм.