ХОНЬ
Сэтгэл догдолсон өдрүүд үргэлжилнэ. Ажил дээр бичиг баримттай холбоотой алдаа гаргаж мэднэ. Ажил хэрэг, төсөл хөтөлбөр саатсанаас орлого тасалдаж мэднэ. Хайр дурлалын асуудалд ганц бие хүмүүс одтой байна. Гэр бүлийн уур амьсгал таатай байна. Долоо хоногийн сүүлээр амьдралд чинь чухал нөлөө үзүүлэх шийдвэр гаргаж магадгүй.
ҮХЭР
Ажлын бүтээмж энэ долоо хоногт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ. Илүү эрч хүчтэй, нийтэч байх бололтой. Сайхан хувцаслаж, өөрийнхөө авьяас чадварыг бусдад гайхуулахад таатай байх болно. Ганц бие хүмүүсийг од эрхэс ивээж байна. Шаардлагагүй зүйлд мөнгөө үрэхээс татгалзаарай. Шинэ эхлэлээс өмнө өөрийгөө сайтар бэлдэх хэрэгтэй.
ХАМТАТГАХ
Өөртэй итгэлтэй, дайчин зан чанар тань энэ долоо хоногт танд амжилт авчирна. Ажлын түншүүдийн дунд нэр нөлөөг олно. Хайр дурлалын шинэ адал явдал, шохоорхол таныг хүлээж байж болзошгүй. Хэн нэгэнд туслах, буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зөвлөе. Тэгэх аваас буян заяа тань хоёр дахин үржигдэнэ. Гэмтэж бэртэхээс сэргийлж, болгоомжтой байх хэрэгтэй.
МЭЛХИЙ
Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийж амьдралаа шинээр эхлүүлэх боломжийг эрэлхийлэх бололтой. Энэ долоо хоногт таныг чухал чухал уулзалтууд, арга хэмжээ хүлээж байна. Танилын хүрээлэл нэмэгдэх тусам ажилд тань тус нэмэр болно. Санхүүгийн асуудал тулгарч мэднэ. Гэр бүлдээ анхаарал тавьж, хайр халамжаа мэдрүүлээрэй.
АРСЛАН
Энэ долоо хоногт бизнес хийж ашиг олох, зээл хүсэх, дамын наймаа хийхэд гайхалтай сайн өдрүүд байх болно. Бизнесийн гэрээ хэлцэлд хоёр талд харилцан ашигтай байх нөхцөл байдал бүрдүүлэхийг хичээгээрэй. Гэр бүлийн байдал тогтвортой үргэлжилнэ. Энэ долоо хоногт та их нээлттэй байж, сэтгэлээ бусдад ойлгуулж чадна. Хайр сэтгэлийн харилцаанд итгэлцэл батжиж, үл ойлголцол арилна.
ОХИН
Хувийн амьдралдаа онцгой анхаарал хандуулах долоо хоног. Гэр бүл, хайрттаа анхаарал хандуулаарай. Том зүйл худалдан авах, өндөр өртөгтэй гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлаа дараа долоо хоног хүртэл хойш тавихад гэмгүй. Амьдралын туршид холбоотой байх хэн нэгэнтэй танилцах эсвэл эргэн холбогдож магадгүй. Хуучин харилцаа чинь дахин сөхөгдсөнөөр хувийн амьдралд чинь үл ойлгогдох нөхцөл байдал үүсч болзошгүй.
ЖИНЛҮҮР
Шинэ долоо хоногийг баяр хөөртэй угтсанаар бүх зүйл бүтэмжтэй байна. Ялангуяа шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зэхэж буй бол бүтэмжтэй байна. Гэр бүлийн гишүүдтэй холбоотой санаа зовоосон асуудал үүсч болзошгүй. Хэл сурах, мэдлэгээ дээшлүүлэхэд тааламжтай. Найз нөхдийн уулзалт, хайр дурлалын болзоонд явахаас татгалзах хэрэггүй.
ХИЛЭНЦЭТ
Ажил үйлс тань бүтэмжтэй, хамт олны дунд эе эвтэй долоо хоног эхэлж байна. Хөлсөө дуслуулан шаргуу хөдөлмөрлөх үе юм. Хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд ирээдүйд чинь таатай өөрчлөлт авчирна. Өнгөрсөн асуудал, орхиод одсон нэгний араас хөөцөлдөх хэрэггүй. Өөрийнхөө дотоод ертөнцийг таньж мэдэх, бясалгал хийхэд таатай.
НУМ
Шинэ долоо хоногт хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулж, өөртөө тодорхой зорилго, амлалт өгч түүнийхээ төлөө ажиллах хэрэгтэй. Ажилд орох эсвэл албан тушаал дэвшинэ. Ирээдүйд их ашиг авчирч, амжилтад хүргэх шинэ төсөл, хөтөлбөр гарч ирэх бололтой. Аялах, хилийн дээс алхахад таатай. Та хувийн амьдралдаа одтой, сэтгэл хангалуун байх болно.
МАТАР
Төсөөлөн бодох чадвар болон урлагийн мэдрэмж чинь сэргэнэ. Бизнесийн хамтрагч, эхнэр нөхөр болон ойр дотныхоо хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Хайр дурлалын, гэр бүлийн, түншийн харилцаанд таагүй. Өөрийгөө илэрхийлэхэд тохиромжгүй. Хүүхдүүдтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Амралт зугаалга, хобби, бусад уулзалт зэрэг нь эрсдэл дагуулж мэднэ.
ХУМХ
Санхүүтэй холбоотой үйл ажиллагаанд тааламжтай. Шинэ түнш болон нөлөө бүхий хүнтэй харилцаа тогтоох бололтой. Таны өмнө мөнгө олох олон шинэ эх үүсвэр нээгдэнэ. Та тусламж гуйвал хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс цөөнгүй байна. Хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлна. эрүүл, маргаанаас зайлсхийгээрэй. Ходоод гэдэсний өвчин тусах магадлалтай
ЗАГАС
Амьдралын эрч хүч, урам зориг нэмэгдэнэ. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Энэ нь таны амьдралд өөрчлөлт авчирч, шинэ мэдрэмж төрүүлнэ. Ажил хэрэгт мэдээллийг хялбар хүлээн авах чадвараар бусдаас ялгарна. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авахыг хичээгээрэй. Санхүүгийн байдал илтэд сайжирч, орлого нэмэгдэнэ. Амралтын өдрүүдээр олон нийтийн арга хэмжээнд оролцох зэргээр зугаатай өнгөрөх бололтой.