Долоо хоногийн /2022.09.26-2022.10.02/ зурхайг хүргэж байна.
Хонь
Хонины ордныхон өөрчлөлтийг амьдралын чухал хэсэг гэж үздэг хүмүүс. Хүн бүрийн амьдралд сайн муу өөрчлөлт олон тохионо. Гэхдээ хонины ордныхны хувьд энэ долоо хоногт чухал өөрчлөлтүүдээр дүүрэн байх нь. Тухайлбал, ажиллах арга барил, сэтгэлгээндээ эерэг өөрчлөлт оруулснаар амьдралд тань ашиг тус нь гарч ирнэ. Санхүүгийн салбарт амжилтад хүрэхийн тулд нүд, чихээ нээлттэй байлга. Аливаад сонор соргог бай. Ажил мэргэжилтэй холбоотой аливаа асуудал гарахад даван туулж чадна. Цаг агаар өөрчлөгдөж байгаа тул эрүүл мэндээ хамгаалах зарим арга хэмжээг аваарай. Хайр дурлалын харилцаагаа аварч үлдэхийн тулд чин сэтгэлээсээ хүчин чармайлт гаргах шаардлагатай.
Үхэр
Үхрийн ордныхны хувьд энэ долоо хоногийн эхэн үе үнэхээр тэсрэлттэй байх нь. Та ажил дээрээ албан тушаал ахих юм уу, гадаад руу аялах боломжтой болно. Уралдаант шалгалтад бэлдэж буй оюутан сурагчдын хувьд маш чухал долоо хоног байна. Хайр дурлалын хувьд бага зэрэг асуудалтай байх хэдий долоо хоногийн сүүлээр үүнийгээ шийдвэрлэж чадна. Долоо хоногийн сүүлээр их хэмжээний ашиг олох боломжтой. Эрүүл чийрэг байхын тулд энэ долоо хоногт спортоор хичээллээрэй. Ажил хайгсад тохиромжтой ажилдаа орж чадна.
Ихэр
Энэ долоо хоног ихрийн ордныхны хувьд бага зэрэг тогтворгүй байна. Гэр бүлтэй холбоотой яаралтай асуудлын улмаас ажлаасаа чөлөө авах шаардлага гарч магадгүй. Машин барихдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Маш ашигтай, томоохон ажлын санал ирж магадгүй. Улирлын чанартай өвчлөлөөс сэрэмжил. Санхүүгийн хувьд бага зэрэг хүндрэлтэй байна. Асуудлаас гарах гаргалгаа харагдаж буй хэдий ч замд тань саад бартаа багагүй гарч ирэх нь. Алдагдал хүлээх магадлалтай тул мэргэжлийн хүний зөвлөгөөгүйгээр хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Хайр дурлалын амьдрал энэ долоо хоногт уйтгартай байж магадгүй.
Мэлхий
Та юунд хүрэхийг хүсч буйгаа эргэцүүлэн бодох долоо хоног. Өөрийнхөө сайн сайхны төлөө юуг хийх хэрэгтэй, юунаас татгалзах хэрэгтэй вэ? Өөртэйгөө ажиллаж, бага зэрэг дотогшоогоо өнгийснөөр та зөв замаа олж харж чадна. Санхүүгийн байдал сайжирна. Гэхдээ мөнгө санхүүтэй холбоотой аливаа шийдвэрийг сайн бодсоны үндсэн дээр гаргаарай. Ах дүү нартайгаа ямар нэг зүйл дээр санал зөрөлдөж, улмаар харилцаа хөндийрч магадгүй. Ажил дээр бага зэрэг асуудал үүснэ. Хайр дурлал, гэр бүлийн амьдралын элдэв асуудал долоо хоногийн сүүл гэхэд цэгцэрч, багасна. Цаг агаарын өөрчлөлт эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй.
Арслан
Энэ долоо хоног арслангийн ордныхны хувьд олон талаар ашигтай байна. Санхүүгийн орлого нэмэгдэж, бизнесээ өсгөх боломжтой. Гэр бүлийн амьдрал таатай сайхан байж, ханьтайгаа харилцах харилцаа урьд өмнөхөөсөө ч илүү сайжирна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт маш сайн байна. Та өмнөхөөсөө илүү эрүүл чийрэг болсон мэдрэмж төрнө. Ажил дээрээ амжилттай байж, бусад хүний хүндлэлийг хүлээнэ. Ганц бие арслангуудад гэрлэх санал ирж магадгүй. Эсвэл анхаарал татсан хэн нэгэн танай ойр хавьд нүүж ирж мэднэ. Таалагдсан хүндээ өөрийгөө мэдэгдэхээс бүү ай, элэгсэг дотноор тэднийг угтан ав.
Охин
Охины ордныхны хувьд энэ долоо хоног эерэг зүйлсээр дүүрэн байна. Санхүүгийн асуудал шийдэгдэж, орлого нэмэгдэнэ. Ажлын байран дээр хамтран ажиллагсадтай холбоотой аливаа асуудал үүсч магадгүй. Таны хувьд сэтгэл санаагаар унахгүй байх нь чухал. Эрүүл мэндийн хувьд онцгой асуудал гарахгүй. Гэхдээ чихэрлэг зүйлсээс аль болох татгалз. Гэр бүлийн хүнтэйгээ харилцах харилцаа сайжирна. Хайр дурлал, гэр бүлийн амьдралд тань ямар нэг зөрчил байсан бол энэ долоо хоногт шийдэгдэнэ.
Жинлүүр
Жинлүүрийн ордныхон энэ долоо хоногт зарим зүйл дээр сэтгэл дундуур байна. Санхүүгийн хүндрэлтэй тулгарч, зарим чухал ажилд саад болж магадгүй. Бизнес эрхлэгчид алдагдал хүлээж магадгүй. Эрүүл мэндтэй холбоотой бага сага асуудал үүснэ. Гэр бүлийн хүнтэйгээ маргалдахаас зайлсхий. Хайр дурлалын амьдралд онцын өөрчлөлт гарахгүй ч гэр бүлтэй хүмүүсийн хувьд бага зэрэг асуудалтай долоо хоног. Уралдаант шалгалтад бэлдэж буй оюутнууд энэ долоо хоногт амжилттай байна.
Хилэнц
Энэ долоо хоног хилэнцийн ордныхны хувьд сайн муу ээлжлэн байх нь. Санхүүгийн асуудлаа шийдэхийн тулд шаргуу ажиллах шаардлага гарна. Ажлын байран дээр гэнэтийн шалгалт ирж болзошгүй. Хаа хаанаа сонор сэрэмжтэй байхад илүүдэхгүй. Гэр бүлийн ахмад хүмүүстэй хэл ам зөрөлдөх зүйл гарч магадгүй. Тэднийг гомдоох үг хэлэхээс сэрэмжил. Эрүүл мэнддээ санаа тавьж, нойр хоолондоо анхаарах долоо хоног. Хайр дурлал, гэр бүлийн амьдралын хувьд таатай долоо хоног. Та сайн мэдээ хүлээж авна.
Нум
Нумын ордныхны хувьд долоо хоног эрч хүчтэй эхэлнэ. Ойр дотны хэн нэгний тусламжтайгаар бизнестээ ихээхэн ашиг олно. Ужиг өвчтэй, бие махбодийн асуудалтай байсан хүмүүс илаарших янзандаа орж байна. Гэр бүлээрээ урт хугацааны амралтад явах боломж гарч ирнэ. Үүний зэрэгцээ карьерын хувьд ч шинэ өндөрлөгт хүрэх боломж гарч магадгүй. Санхүүгийн хувьд таны байр суурь өмнөхөөсөө хамаагүй хүчтэй байна. Хайр дурлал таны амьдралд сайн сайхан өөрчлөлтүүдийг авчирна. Эхнэр нөхөр хоёр бие биеэ илүү сайн ойлгож чадна.
Матар
Энэ долоо хоног матрын ордныхны хувьд эрээн бараантай байна. Санхүүгийн байдал бага зэрэг тогтворгүй байх боловч долоо хоногийн сүүлээр нэмэлт орлого орж ирнэ. Аливаа өвчнөөс зайлсхийхийн тулд урьдчилан сэргийлэлт нэн чухал гэдгийг сана. Ажил мэргэжлийн хувьд энэ долоо хоногт дунджаас доогуур үр дүнтэй байх нь. Гэр бүлийн гишүүний эрүүл мэнд санаа зовооно. Хайртай найзтайгаа харилцаа холбоо тасрах нөхцөл байдал үүсч магадгүй. Хайр дурлалтай холбоотой сайн мэдээ сонсоно.
Хумх
Хумхын ордныхны хувьд сайн сайхан бүхнээр дүүрэн долоо хоног. Та санхүүгийн хувьд хүчирхэг байснаар удаан үргэлжилсэн асуудлууд цэгцэрнэ. Энэ долоо хоногт ажил хэрэгч байж, амжилт бүтээл дүүрэн байна. Найз нөхөдтэйгөө хөгжилтэй байж, баяр ёслол тэмдэглэнэ. Нэг ажил тань зогсонги байдалд орлоо гэхэд дараагийн шинэ зүйлээ эхлүүлэх хүсэл тань биелэх боломж гарч магадгүй. Эрүүл мэндийн байдал сайжирна. Хуримлахаар хүлээж буй хосууд сайн мэдээ сонсоно. Гэр бүлийн амьдрал аз жаргалтай, амар амгалан байна.
Загас
Загасны ордныхны хувьд энэ долоо хоногт сорилтоор дүүрэн байна. Гэхдээ зарим загаснууд амар амгалан, тав тухтай долоо хоногийг өнгөрөөх нь. Санхүүгийн амьдрал тогтвортой байж, мөнгөний тал дээр азтай гэдгээ баталж чадна. Хараахан бэлэн биш байгаа зүйлдээ ханцуй шамлан орохоос өөр аргагүй нөхцөл байдалд орж магадгүй. Ажлаа солих санаа төрнө. Эрүүл мэнддээ анхаарч, таргалалттайгаа тэмц. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах санаагаа түр хойшлуул. Хуучны хайрттайгаа холбогдож, үймээн самуун үүсч магадгүй. Гэрлэсэн хосууд чухал шийдвэр гаргана.