Ардчилсан залуучуудын холбооноос Төрийн ордны гадаа мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах шаардлаа. Хэрэв ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж чадахгүй бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг ч мөн тавив.
Тэд Монгол Улсад ёсзүй, хариуцлагын тогтолцоо байдаггүй, нам гэдэг бүлэглэлээр биенээ хаацайлан өнгөрөөдөг байдлыг таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна гэсэн юм.