Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан дөнгөж сая ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.
Учир нь өнөөдөр Ардчилсан залуучуудын холбооноос Төрийн ордны гадаа мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Д.Сарангэрэл ядуу иргэдээ “улнаас доогуур амьдрагчид” гэж хэлснийхээ төлөө огцрох ёстой гэсэн шаардага тавьсан. Хэрэв ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулж чадахгүй бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг ч тавьсан билээ.
Тэд Монгол Улсад ёсзүй, хариуцлагын тогтолцоо байдаггүй, нам гэдэг бүлэглэлээр биенээ хаацайлан өнгөрөөдөг байдлыг таслан зогсоох ёстой хэмээн үзэж байна гэсэн юм.