МОНГОЛ УЛСАД ИРСЭН ЖУУЛЧДЫН 46 ХУВИЙГ ОХУ-ЫН ИРГЭД ЭЗЭЛЖ БАЙНА

Монгол Улсад ирэх жуулчдын тоо энэ оны эхний найман сарын байдлаар 168890-д хүрсэн тухай Байгаль орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээлэв.

Дээрх жуулчдын манай улсын эдийн засагт оруулсан хувь нэмэр нь 172 сая ам.доллар буюу хагас их наяд төгрөг байгаа аж.

Жил бүр Монгол Улсад аялах жуулчдын 30-40 орчим хувийг ОХУ-ын жуулчид эзэлдэг. Наймдугаар сарын байдлаар 79 мянган жуулчин ирсэн нь нийт жуулчдын 46 хувийг эзэлж буй үзүүлэлт юм. ОХУ-д үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсыг зорих Орос жуулчдын тоо огцом нэмэгдэж буйтай холбогдуулан аялал жуулчлалын байгууллагууд жуулчдын зан төлөвт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч, шат дараатай ажлуудыг салбарын байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэж байна.