Шатахуун импортлогч “Магнай трейд’ компани АИ-92 автобензинийг хэрэглэгчдэд түгээхгүй байгаа. Тус компанийн зүгээс нийлүүлэлтийн хомстолоос үүдэн түгээлтээ хязгаарлаж, зөвхөн талонтай харилцагч нартай борлуулж буйгаа мэдэгдээд буй юм.
Тэгвэл тус компанид санхүүгийн асуудал үүссэнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэллээ. Тэрбээр “Шатахууны нөөцөд асуудал байхгүй. Магнай трейд компанийн санхүүгийн дотоод асуудлаас болоод түгээлтэд саад учирсан. Магнай трейд АИ-92 автобинзений 30-40 хувийг нийлүүлдэг, АИ-92-т суурилсан компани юм байна. Хэсэг хугацааны дараа санхүүгийн асуудал шийдэгдэхээр түгээлт жигдэрнэ” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.