Байден марихуан хадгалсан хэргээр ял эдэлж буй олон мянган хоригдолд өршөөл үзүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден марихуан хадгалсан хэргээр ял эдэлж буй хоригдлуудад өршөөл үзүүлэхээр болсноо зарлажээ.

Тэрээр “Марихуан хадгалахыг хориглосон холбооны хуулийг зөрчсөн бүх хүмүүст өршөөл үзүүлж байна. Олон мянган хүн марихуан хадгалж байсныхаа төлөө шийтгүүлж, улмаар ажилд орж чадахгүй, орон байртай болж, боловсрол эзэмшиж чадахгүй байсан.  Тиймээс энэ шударга бус үйл явдлыг зогсоох цаг нь болсон” гэжээ.

Албан мэдээллээр марихуан хадгалсан хэргээр 6500 хүн ял эдэлж байгаа ч Жо Байден өршөөлдөө илүү олон хүн хамруулахыг хүсэж байгаа аж. Тэрээр марихуан хориотой мужуудад хоригдож буй хоригдлуудад мөн өршөөл үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлж, тэдгээр мужуудын амбан захирагч нарыг иргэддээ өршөөл үзүүлэхийг уриалсан байна.

Тэрээр “Би сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр хэлж байсанчлан ганц удаа марихуан хэрэглэсэн эсвэл хадгалсан хэргээр нэг ч хүн шоронд орох ёсгүй. Хэтэрхий олон хүний амьдрал доройтож, хэтэрхий олон хүн торны цаана суусан. Одоо олон мужид марихуаныг зөвшөөрчихсөн шүү дээ” гэжээ.

Эх сурвалж: ВВС