Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 9.1-т заасны дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах боломжтой. Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа сунгуулах хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж болон цахимаар мэдүүлэх боломжтой.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт биечлэн мэдүүлэх бол:
- Сунгалт хийлгэх үндэслэлийг дурьдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
- 1 хувь цээж зураг
- Маягт бөглөх
- Паспорт эх хувиар
- Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт цахимаар мэдүүлэх бол:
- Сунгалт хийлгэх үндэслэлийг дурьдсан уригчийн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
- Паспортын нүүрэн хэсэг
- Монгол Улсын визтэй хуудас
- Монгол Улсын хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас
- Тэмдэгтийг хураамж төлсөн баримт
Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гаргана.
- Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүй.
- Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг “Registered” (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг “Until” (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ.
- Цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан, 100061400941)
Хүлээн авагчийн нэр: “До.За Улсын тэмдэгтийн хураамж”
Гүйлгээний утга: Визийн сунгалт, ….. хоног
Гүйлгээний дүн:
Тэмдэгтийн хураамж:
Сунгалтын хоног | Хураамж (төг) |
1 хоног | 40,000 |
2 хоног | 40,000 |
3 хоног | 40,000 |
4 хоног | 40,000 |
5 хоног | 40,000 |
6 хоног | 40,000 |
7 хоног | 40,000 |
8 хоног | 45,600 |
9 хоног | 51,200 |
10 хоног | 56,800 |
11 хоног | 62,400 |
12 хоног | 68,000 |
13 хоног | 73,600 |
14 хоног | 79,200 |
15 хоног | 84,800 |
16 хоног | 90,400 |
17 хоног | 96,000 |
18 хоног | 101,600 |
19 хоног | 107,200 |
20 хоног | 112,800 |
21 хоног | 118,400 |
22 хоног | 124,000 |
23 хоног | 129,600 |
24 хоног | 135,200 |
25 хоног | 140,800 |
26 хоног | 146,400 |
27 хоног | 152,000 |
28 хоног | 157,600 |
29 хоног | 163,200 |
30 хоног | 168,800 |