Индонезид сиропон эмийг хоригложээ

Индонези улсад сүүлийн жилд бүртгэгдсэн 99 хүүхдийн нас баралтыг  судалсны эцэст хүүхдэд зориулсан сиропон эмийг хоригложээ. Хориглоод буй сиропон эм хүүхдийн бөөрийг ноцтой гэмтээдэг нь тогтоогдсон байна.

Индонез улс  уг сиропон эмнүүдийг дотооддоо үйлдвэрлэж байсан бөгөөд эдгээрийг бага насны хүүхэд халуурахад ашиглаж байсан гэнэ. Одоо энэ улсад сиропон төрлийн бүхий л эмийг худалдаалахыг хориглож, эмийн найрлагийг нарийвчлан судлаж байгаа аж.

Сүүлийн жилд хүүхэд бөөрний дутагдалд орсон 206 тохиолдол илэрснээс 99 нь нас барсан байна.

ДЭМБ Энэтхэгт үйлдвэрлэсэн дөрвөн ханиалгах сиропыг бөөрний цочмог гэмтэл, Гамби улсад 70 хүүхдийн үхэлд хүргэж болзошгүй гэж мэдэгдсэнээс дараа Индонез улс ийм алхам хийжээ.

https://www.theguardian.com/world/2022/oct/20/indonesia-bans-sale-of-syrup-medicines-after-at-least-99-children-die