УИХ: Байнгын болон дэд, түр хороодын хуралдаан болно

Монгол Улсын Их Хурлын байнгын болон  дэд, түр хороодын өнөөдөр /2022.10.25/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төрийн байгуулалтын байнгын хороо ·      Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын 4 гишүүн 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 09.00 “Их Эзэн Чингис хаан”
2 Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/

10.00  “Жанжин Д.Сүхбаатар”
3 Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ ·      Хянан шалгах түр хорооны төсөв болон түүнтэй холбоотой бусад асуудал 10.30 “Их засаг”
4 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/ 11.00 “Их Эзэн Чингис хаан”
5 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ·      Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/

·      Бусад

14.00 “Жанжин Д.Сүхбаатар”
6 Тусгай хяналтын дэд хороо ·      Бусад 14.30 “Их засаг”
7 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ·      Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох

·      Бусад

15.00 “Их Эзэн Чингис хаан”
8 Эдийн засгийн байнгын хороо ·      “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанкнаас 2022.09.27-ны өдөр ирүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

15.30 “Жанжин Д.Сүхбаатар”