Самарт яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газарт 28 хүн самарт явсан байна. Тэднээс нэг хүн сураггүй алга болсон тухай дуудлага 10 дугаар сарын 23-ны өдрийн 10.11 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

 

Сураггүй алга болсон Баянзүрх дүүргийн иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг Төв аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд энэ сарын 24-ний өдрийн 08.00 цагаас эхлэн Байдраг багийн “Цахрын даваа” гэдэг газраас Хавцалт замбал гэдэг газар хүртэл эрэн хайж байна.