Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байна.
2022 оны 10-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 2-4 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
2022 оны 10 дугаар сарын 27-ноос 10 дугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 28-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, 30-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.