Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Болороотой уулзаж суултаа зогсоохыг хүслээ

Ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдэхийг шаардаж төв талбай дээр долоо хоног суулт зарласан хөгжлийн бэрхшээлтэй иргэн Буянжаргалын Болороотой  Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзан эмгэнэл илэрхийлж хоёр шаардлагыг холбогдох хуулийн хүрээнд нэн даруй шийдвэрлэхийг ХЗДХ-ийн Ц.Нямдорж сайд болон ЦЕГ-ын С.Баатаржав даргад үүрэг болгов.

Тэрээр өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, ажлын байран дээрээ харамсалтайгаар амиа алдсан нөхрийнхөө талаар нулимс дуслуулан ярьж, гомдолтой байгаагаа илэрхийлсэн.