Тодруулбал, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ багийн “Богийн гашуу” гэдэг газарт ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд 26 тн барилгын материал тээвэрлэж явсан иргэн Ц-ын эзэмшлийн “Фавжи-6” загварын ачааны автомашины бүхээг, чиргүүлийн арын хэсэг дугуй шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан байна.