Дэлхийн олон улс орнууд арваннэгдүгээр сард “хар баасан” гарагийн хямдралд худалдааг зохион байгуулдаг. Манай улсад ч энэ жишиг тогтоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ манай худалдааны төвүүд хямрал нэрээр өмнөх үнээ өсгөж хямрал нэрээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах тохиолдлууд гарч байв
Тэгвэл энэ жил ШӨХТГ-аас хуурамч хямдрал зарласан тухай баримттай мэдээллийг шалгана гэжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нийгмийн сүлжээндээ “Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог!Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно” гэжээ.