БНТУ-ын хамгийн том хот болох Истанбулд өчигдөр 16.20 цагт бөмбөг дэлбэрч зургаан хүн амиа алдаж, 81 хүнийг эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээллэсэн. Тэгвэл Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй. Нас барсан зургаан иргэн бүгд Турк улсын иргэд болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Таксим талбай хүрдэг Истиклал хэмээх худалдаа үйлчилгээний томоохон гудамжинд энэхүү дэлбэрэлт болсон бөгөөд тус улсын ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдийг хаанаас ч олно гэдгээ мэдэгдсэн.
Мөн дэлхийн хэд хэдэн улс орон Туркийн эрх баригчдад эмгэнэл илэрхийлээд байна.